top of page

Амьдрал бол "Аяыг таа!" биш

Writer: OjinkaOjinka

Бид хэн нэгэнд шаардлага тавихдаа "ОЙЛГОХГҮЙ байгаа болохоор чинь хэллээ" гэж сануулдаг. Хувьдаа бодохдоо цаад хүн нь ойлгоогүй болохоор танд асуудал үүсгээд байна гэж дүгнэдэг. Нэг үгээр хэлбэл цаад хүний буруу мэт. Учир нь ямар ч мэдээлэлгүй нэг тойм асуудлыг хэн нэгнээс урьдчилан мэдээд, аль хэдийн ойлгочихсон байх хэрэгтэй байж л дээ.


Харин "Мэдээгүй болохоор чинь хэллээ" гэж хэлбэл асуудал арай өөр өнцгөөс харагдаж эхэлнэ. Цаад хүндээ урьдчилан мэдээлээгүй болохоор тэр хүн ойлгоогүй байж. Тиймээс хүлээлтээс өөр шийдвэр гаргаж. Цаг тухайд нь ярилцаж мэдээлэл өгдөг байж дээ. Нэг үгээр хэлбэл таны буруу мэт. Учир нь мэдээлэл солилцож ярилцаагүй харилцаан дээрээс цаад хүнээсээ таныг ойлгох ухаарал хүлээгээд байгаа байдал.


Амьдрал бол "Аяыг таа!" биш шүү дээ. Хэн ч бусдын толгойд ямар бодол эргэлдэж байгааг мэдэхгүй. Тиймээс эхлээд хоорондоо толгойд байгаа бодлынхоо тухай МЭДЭЭЛЭЛ солилцоод дараа нь хэн хэнээсээ ОЙЛГОХ ухаарал хүлээгээрэй.


Сайн ярилц. Ярилцах тусам сэтгэл нээгдэнэ. Харин чимээгүй харилцаанаас болж сэтгэл хаагдана.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page