"БОЛОМЖ"
"БОЛОМЖ"
Ганцаараа байгаа чинь боломж
Гундуу яваа чинь ч боломж
Өвдөж зовох чинь бас л боломж
Өмчлөх зүйлгүй чинь өчнөөн боломж
Хосоороо амьдрах нь хуваалцах боломж
Хамгаа зориулах нь сэтгэлийн боломж
Хүүхэд нялхас хайрлахын боломж
Хүмүүний амьдрал ганцхан боломж
Хичээл зүтгэл нь хүрэхийн боломж
Итгэл найдвар нь бүтэхийн боломж
Эр зориг нь ялахын боломж
Эрдэм сурах нь ирээдүйн боломж
Мэдэхгүй байгаа чинь сурах боломж
Ихийг мэдэх чинь хийх боломж
Элбэрч хайрлах нь энгүй боломж
Эрүүл саруул чинь их үйлсийн боломж
Галбираа гайхуулах нь залуугийн боломж
Гангарах дэгжирхэх ч өнөөдрийн боломж
Сайхан харагдах үргэлжийн боломж
Сайн явах санааны боломж
Инээх нь залуужих боломж
Ерөөх нь урам өгөх боломж
Өөдрөг үзэл нь биелэх боломж
Өөрөө чи бүхний боломж
Уйлах нь цэлмэхийн боломж
Уурлах нь мунхаглахын боломж
Уучлах нь эвлрэхийн боломж
Ухаарах нь алдахгүйн боломж
Эрч хүч нь итгэх боломж
Итгэлцэх нь үнэ цэнийн боломж
Онцгой байх нь нөлөөлөх боломж
Олуулаа байх нь хүчирхэгжих боломж
Үг яриа үйлдэхийн боломж
Үйлс бүтээл мөнхрөх боломж
Үнэнч хайр үрсээ ивээх боломж
Үр хойч нь удмаа гийгүүлэх боломж
Гулгиж цалгих чинь зуурдын боломж
Гуядаж шидэх ч тэнхээний боломж
Залхуу байх чинь сэтгэхийн боломж
Захирч дийлэх нь эрх мэдлийн боломж
Шунан тачаах нь үгүйрэх боломж
Шивнэж муулах нь ганцаардахын боломж
Сэрж санах нь өөдлөх боломж
Сэтгэл ханах нь жаргах боломж
Хүлээх ч бас боломж
Хүссэнээ авч чадахгүй чинь ч том боломж
Хүн олонтой чинь тэр хэмжээний боломж
Хүн шиг яваа чинь тэр чигтээ боломж
Р.Бадмаанямбуу
2014.01.06
