Эмэгтэй хүн ухаан орсон цагаасаа л
- үлгэрийн хөөрхөн гүнж
- ангийн хамгийн хөөрхөн
- хажуу ангийн хөөрхөн охин
- ахмад ангийн хөөрхөн эгч
- байрны ганган гоё эгч
- дуртай киноны гоо үзэсгэлэнтэй жүжигчин
- Мисс тэмцээний супер эгч
- дуртай хамтлагийн сэтгэл хөдөлгөсөн, тачаангуй дуучин
- сэтгүүл дээр тавигдсан төгс модель хүүхэн гэх мэт үе үеийн олон янзаар хэмжигдэх ''гоо сайхан'' гэх томьёогүй тодорхойгүй үнэлэмжид эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайхны үнэлэмжээ тодорхойлж өсдөг нь бидний энэ нийгмийн хэвийн юм шиг мөртлөө гаж үзэгдэл.
Хувь хүнийг нийтийн үнэлэмжээр хүлээн авч үнэлэх бол гаж үзэгдэл.
Бүгд нэг стандартаар үнэлэгдээд ирэхээрээ хүн тэр тусмаа эмэгтэй хүн өөрийгөө бусадтай хариуцуулаад өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй. Сэтгэл зүйн энэ комплекс дээрээс энд тэнд зарагдах элдэв янзын хортой, хоргүй гоо сайхны бүтээгдэхүүнүүд, булан бүрд байх гоо сайхны үйлчилгээ, мэс заслын эмнэлэг нар ажил хэргээ явуулаад амжилттай өндөр орлого олдог. Зах зээлийнхээ хуулиар бидэнд үйлчилж байгаа тэдэнд буруу байхгүй.
"Одоохондоо чи онцгүй харагдаж байна, энийг хэрэглэвэл онцтой сайхан болно'' гэх түм буман сурталчилгаанууд 24/7 тутам тархи угаана.
Гэвч эрүүл эмэгтэй хүн гэж бусадтай адилхан харагдах биш өөрийнхөө байгалиас заяасан гоо сайхан, удам угсаа аав ээжийнхээ төрхийг илэрхийлсэн генийн мэдээлэлтэй царай төрх, бусдад байхгүй зөвхөн түүнд байх зүйл бүхэндээ бардам инээж чаддаг эмэгтэйг эрүүл эмэгтэй гэнэ.
Өөрийнхөө царай зүсээ голоогүй эмэгтэй үргэлж сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй байдаг.
Эмэгтэйчүүд бид давтагдашгүй цорын ганц Гоо сайхны охин тэнгэрүүд.

Comments