top of page

Гэрлэлт гэх төсөл...

Гэр бүр болохоосоо өмнө хэн хэн нь сэтгэлзүйн тест өгч мөн амьдралд тооцоолоогүй асуудал гаргавал хэрхэн даван туулах талаар чөлөөт ярилцлага хийж, эд хөрөнгийн гэрээ байгуулж, өөрийн болон хажууд хүнийхээ амьдралын үнэлэмж, хайрын хэлийг тодорхойлох гэх мэт хүнтэй суухаасаа өмнө юм юм болдог юм байна. Хуримын өдрөө нэг жилийн өмнө төлөвлөөд, хувийн вэб хуудас нээгээд, тэндээ хуримын баярт авах бэлэгээ хүртэл жагсаагаад бичдэг юм байна.


Ер нь бол "Болно доо, арга нь олдоно доо. За тэгээд бүүр болохгүй бол сална биз. Амь биш заяа биш" гэх мэт хандлагаараа амьдралаа хувь заяандаа даатгахгүй яг ажил хэрэгч, төслийн дагуу зохион байгуулж байгаа хосыг ойроос хараад хэдэн сар болох гэж байна. Соёлын ялгаа гэхээсээ илүүтэйгээр асар их үүрэг хариуцлага юм байна. Тэр тусмаа хамтын амьдрал.


Хосуудын хэн хэн нь алсын хараа нэг зүгт болохоор дээр дурдсан зүйлс тээртэй биш юм байна. Зохион байгуулалт нарийн байх тусмаа хэн хэндээ эргэлзээ байхгүй, эрүүл харилцаатай байдаг юм шиг санагдсан. Эрх, үүргээ мэдсэн байхад нэгэндээ найдахгүй хийх зүйлээ хийнэ. Хоёр талаас нэг амьдралыг хамт бүтээнэ.


Уулаасаа ямар ч хос анх нийлэхдээ сална гэж суудаггүй болохоор тэр салж, нийлэх бол цаг хугацааны асуудал гэж боддог байсан хувийн бодол маань жоохон шинэчлэлт хийлээ.


Гэрлэсэн бол салахгүй төлөө тэмцэж биш харин огт "гэрлээгүй" мэт үргэлж бие биенээ дэмжиж амьдрах хэрэгтэй юм байна.


Магад энэхүү бодол маань хэдэн сар, жилийн дараа дахиад шинэчлэгдэж, өөрчлөгдөж болох л юм. Гэхдээ одоогоор нэг ухаарсан зүйл бол хамтын амьдрал хэзээ ч хэн хэндээ "ял" байж болохгүй. Бусдад бүтэн харагдах гээд хэн нэгэнтэй хамт байна гэдэг бол ЯЛ.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page