top of page

Дааврын тэнцвэрт байдлыг алдсаныг хэрхэн таних вэ?

Writer: OjinkaOjinka

"Өдөр эмнэлэг дээр нэг залуу эмчтэй ярьж байснаа: - Эмч ээ, манай эхнэр харин #генийн өөрчлөлтөд ороод байгаамаа, та сайн үзээд зөвлөгөө энтэр өгөөч... гэтэл эхнэр нь хажуугаас нь: - Юу солиороод байгаан бэ... ☝🙃🙃☝ #даавар гээч тэнэгээ... 😛🤣🤣😜 Бөөн инээдэм, ёоо бодохоор л..." #гэнэ ээ :) Эмэгтэйчүүдийн даавар болох #estrogen өндгөвчний үйл ажиллагаатай шууд холбоотой даавар. Биднийг эмэгтэйлэг байлгадаг гол энэ даавар амьдралын хэв маяг, сэтгэл санааны байдал мөн эмэгтэйчүүдийн наснаас (30-45 нас) хамаарч тэнцвэрт байдлаа алддаг. Дааврын тэнцвэрт байдлаа алдсаныг хэрхэн таних вэ? - хэт их таргалалт, турах, хавагнах - ядаргаа - амархан бухимдах - өтгөн хатах эсвэл шингэн алдах - булчин өвдөх - арьс хуурайших, сэвх болон акне гарах - хөлөрөх - сэтгэл гутрал - хэт их чихэрлэг зүйлд дурлах - 7 хоногт 3-с дээш алкоголь уух дур хүсэлтэй байх - хүйтэн хийжүүлсэн ундаанд дурлах - нойрондоо муу - хоолонд муу - давтамж өндөртэй эмэгтэйчүүдийн өрвсөл гэх мэт олон шинж тэмдгээр эмэгтэйчүүдийн дааврын тэнцэрт байдал алдагдсан байж болохийг мэдэж болно. Орчин цагт өсвөр насны охид маш эрт нүүр амаа будаснаар дааврын өөрчлөлтөд 30 гараад орж байгаа гэнэ. Эмэгтэйчүүд байгалийн бус, үйлдвэрийн косметик хэрэглэснээр өдөрт 300-д төрлийн химийн бодис өөртөө шингээж #estrogen дааврын тэнцвэрт бус нөлөөнд ордог. Эмийн аргаар даавраа нөхөх арга байдаг. Харин би та бүхэндээ байгалийн аргаар хэрхэн дааврын тэнцвэрт байдлаа хадгалах талаар товч зөвлөгөө өгье ;) Үүнд: - тогтмол дасгал хийх - агаарт гарах - аль болох химийн бага найрлагатай байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх - сэтгэлийн тэнцвэрээ олох. Жишээ нь бясалгал хийх - өөрөө өөрийгөө хайрлах - хайртай хүмүүсийнхээ хүрээнд хайраар дүүрэн байх - ус уух - С витаминтай хүнс өргөн хэрэглэх - sugar free diet барих - superfood хүнс хэрэглэх - ногоо, жимс, самар, шошо их идэх - хар, шар буурцаг (soya) хүнсэндээ хэрэглэх гэх мэт.



Comentarios


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page