Сэтгэл зүйн зөвлөгөө болон чөлөөт ярилцлага үйлчлүүлэгч нартайгаа хийж байхдаа миний нийтлэг асуудаг нэг асуулт бол Таны амьдралын утга учир юу вэ?. Энгийн боловч ээдрээтэй асуулт. Дэлгэрэнгүй байх үүднээс дараах жишээг дурдъя.
Өглөө босоод өнөөдөр би юу хийх вэ? Бодож төлөвлөсөн ажил байгаа ч санаанд хүртлээ бүгдийг нь би амжуулж чадах уу? Урьдаа тавьсан ойрын болон холын зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Энэ мэт асуултаар ярилцлагаа эхлэхээр магад ямар нэгэн хувь хүний хөгжилтэй холбоотой зүйл хоорондоо ярьдаг мэт танд санагдаж магад. Харин танд хэлэхэд үргэлжлүүлээд уншаад үзээрэй.
Амьдралдаа та хэдэн удаан ДАРАА нь гэж хэлж байсан бэ?
- сургуулиа төгссөний дараа
- зуны амралтынхаа дараа
- ажилд орсны дараа
- над руу холбогдсоны дараа
- хэн нэгэн ажлын алтан санал тавьсны дараа
- оновчтой шийдвэр гаргасны дараа
- гайгүй ажилд орсны дараа
- хэдэн төгрөг цуглуулсны дараа
- өөртөө итгэлтэй болсны дараа
- гэр бүлтэй болсны дараа
- үр хүүхэдтэй болсны дараа
- чөлөөт цаг завтай болсны дараа
- яг зөв цаг нь ирсний дараа
- сэтгэл санаа сайхан болсны дараа
- эргээд эрч хүчтэй болсны дараа
- хэдэн жилийн дараа
- энэ асуудлын дараа
- илүүдэл жингээ хаясны дараа
- цалин нэмэгдсэний дараа
- гадаад хэл сурсны дараа
- илүү их зав зайтай болсны дараа
- маргаашийн дараа
- долоон хоногийн дараа
- сарын дараа
- жилийн дараа
- гоё шинэ машинтай болсны дараа
- хүүхдүүд томорсны дараа
- тэтгэвэрт гарсны дараа
- энэ амьдралын дараа буюу хойд төрөлдөө ...
Энэ мэтчилэн бид өөрийн чин хүсэл мөрөөдлөө үргэлж хойшлуулдаг. Хүссэн зүйлээ хойшлуулах тусам амьдрал мөн адил таны хойш тавьж эхэлдэг.
Өөрөө өөрийгөө энэ хорвоо дэлхий дээр ямар утга учиртай ирснийгээ мэдмээр байгаа бол яг танд байгаа энэ хугацааг бүрэн дүүрэн өөртөө зориулна уу.
Таны амьдралын утга учир юу вэ? Миний амьдралын утга учир бол эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд, ажил мэргэжил, хүсэл тэмүүлэл, алсын хараа гэх мэт яг одоо бодож байгаа байх. Гэхдээ таны амьдралын утга учир бол танаар эхэлж, танаар дуусах таны ЦАГ ХУГАЦАА.
Энэ цаг хугацаа бол танд байгаа цорын ганц бас хязгаартай зүйл. Тиймээс утга учиртай амьдрахыг хүсвэл дараа нь гэж хойшлуулахгүйгээр яг одоо хүссэн зүйлээ хийнэ үү. Жишээ нь удаан төлөвлөж, мөрөөдөж байсан зүйлээ яг одоо эхлүүлэх. Танд болон өөртөө амжилт хүсье! Бид чадна аа. Ухаарсан байхад урагшилна.
Хэрвээ та дэлхийн хаанаас ч хамаагүй холбогдож, хувиараа онлайн зөвлөгөөний үйлчилгээ авахыг хүсвэл info@ojinka.com цахим хаяг руу холбогдоорой. Баярлалаа.

Commentaires