top of page

"Дарга" даавар ба ...

Writer: OjinkaOjinka

Updated: Feb 8, 2022

Оюутан байхдаа нэг өгүүлбэрийг ой санамждаа маш сайн цээжилсэн. Энэ бол "Xүний бие организм даавар ялгаруулдаг (нийлэгжих), харин витаминыг идэж буй хүнснээсээ авдаг'' гэж. Бидний ууж, идэж байгаа бүх хүнс тэжээл, амьдралын орчин, хэв маяг бидний биеийн дааврын үйлдвэрлэлттэй шууд холбоотой. Тиймээс Та бол идэж байгаа хүнснийхээ үр дүн гэж их ярьдаг нь ийм учиртай аж. Ер нь бол даавар хамаг бүдүүн дарга. Бидний хэн байх, хэрхэн ааштай байх, ямар бие хаатай байх, бүүр ямар өвчин эмгэгтэй байх бүхий л шийдвэрийг дааврын үйл ажиллагаа шийддэг гээд хэлбэл үнэнээс нээх хол зөрөхгүй байх. Даавар өөрөө маааааш өргөн, ядаргаатай, ойлгомжгүй сэдэв байдаг юм байна лээ. Тийм болохоор нээх их хүмүүсийн анхааралд байгаад байдаггүй юм байна гэж бас бодсон. Бид нар ийм тийм юманд сайн, хэрэгтэй аминдэм, минерал, витамин энээ тэрээ гэж ярихаас ийм тийм даавар гэж нээх их ярьдаггүй. Харин эмэгтэйчүүд бидний хувьд эмч шиг нарийн мэдэхгүй ч өнгөцхөн мэдээд авах мэдлэг бол даавар. Учир нь олон эрсдэлээс биднийг хамгаалж болно. Зиак, тэгээд эмэгтэйчүүд бидний гоо сайхан, эрүүл чийрэг байх, бүүр хэрхэн сайхан, муухай ааштай байх бүхий л сэтгэл зүйн болон бие организмын зохицуулалтыг дараах чухал 8 даавар шийддэг юм байна. Үүнд: - бамбай булчирхайн даавар - инсулин - кортисол - тестостерон - прогестерон - эстроген - грелин - мелатонин Аз жаргалын түлхүүр бол алтан дундаж гэж бид их ярьдаг. Хэм хэмжээнд нь байлгана гэдэг нь өөрөө амьдралын ухаан бололтой. Даавар дээр ч мөн адил. Хэмжээнээсээ хэт их эсвэл хэт бага байх юм бол дааврыг тэнцвэр алдагдаж эмгэг үүсдэг аж. Хэдий даавар хамаг бүдүүн дарга ч гэлээ бид нь амьдралын хэв маяг, идэж ууж байгаа зүйлдээ шаардлага өндөр байж чадах юм бол эмгэг, зовлонгүй амьдрах бүрэн боломж байгаа. Энэ удаад эмэгтэйчүүд бидэнд хамаатай дааврын талаар олж мэдсэн мэдээ мэдээллээ дэлгэрэнгүй бичье гэж бодлоо. Харин та зөвхөн мэдлэг, мэдээллийн чанартай хүлээн аваарай. Дааврын талаар тэр тусмаа таргалуулдаг дааврын талаар мэдээд авбал элдэв бусын тураадаг бэлдмэл авах эрсдэлийг багасгаж өгөхөөс гадна эрүүл мэндээ хайрлан хамгаалахад тустай. Үргэлжлэл энд


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page