top of page

Зөвхөн хиймэл зүйл мөнхийн настай

Хүмүүсийн болсон, болоогүй баахан бодол сонсож байснаас зүгээр л байгалийг ажиглая. Тасалгааны амьд цэцэг бол бидэнтэй ойр байж болох хамгийн энгийн байгалийн төлөөлөл. Жишээ нь манай энэ цэцэг хуучин навчаа хаяаад, шинийг ургуулж байна. Хэзээ ч хуучирсан, хатсан навчтайгаа зууралдаад байхгүй. Шийдэмгий бас тэмүүлэлтэй. Шинээр ургаж байгаа нялх ногоон навч бол бөөн бөөн амьдралын хүч. Цаг нь болохоор мөн л хуучин навч болоод үхнэ.


Энэ өөрчлөлт, хувьсал болгон өөрөө үнэн бас амьд амьдрал. Зөвхөн хиймэл зүйл мөнхийн настай. Өөрчлөлт байхгүй, хувьсал хийж чаддаггүй хүн мөнхийн зовлонтой.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page