Өнөөдөр өчигдрийн маргааш байсан. Олон "маргааштай" хүн хэзээ ч одоо цаг дээрээ амьдарч чаддаггүй болохоор бүтээмжгүй байдаг.
Амьдралыг хэдий чинээ хойш тавина, төдий чинээ амьдрал бас таныг хойш татна. Орчин цагийн хүн төрөлхтний сэтгэлзүй нэг том эмгэг бол хэрэгтэй хийх зүйлээ хойш тавидаг муу зуршил - Procrastination.
Өөрөө өөрийгөө ялсан мэдрэмж авч, өөртөө сэтгэл хангалуун байхыг хүсвэл, та хийх гэсэн ажлаа цаг тухайд нь хийж дадах.
Яаж?
- Орой унтахын өмнө дараа өдөр хийх чухал ажлын жагсаалт гаргана.
- Жагсаалтаас хамгийн чухал гэсэн нэг л хийх ажлыг тухайн өдөр төлөвлөж, цагаар хэмжинэ. Жишээ нь хувцас индүүдэх чухал ажил байлаа гэж бодоход хэмжээнээс нь хамаараад гүйцэтгэх ажилдаа тохирох цагийг өөртөө олгоно. Хугацаа өгөхгүй бол хэзээ ч эхлэхгүй.
- Төлөвлөсөн ажлаа хийж байхдаа танд саад болох бүхий л зүйлийг унтраана. Жишээ нь зурагт, утас гэх мэт.
- Өдөр бүр бага багаар удаан хойшлуулж байсан ажлынхаа ард гарч өөрөө өөрийгөө урамшуулна.
Энэ мэтээр зөв дадлыг өөртөө суулгаж, таныг стресслүүлээд байгаа их ажлын ард гарах боломжтой. Нэг дүрэм бий. Нэг өдөр их хэмжээгээр олон ажил зэрэг хийх хэрэггүй. Учир нь мотиваци алдаж, хурдан шантрах аюултай. Их биш бага багаар тогтмол байх нь хамгийн үр дүнтэй.
ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ

Comments