Бид бодохдоо сайн, муу олон өөрчлөлтийн цаана их хувьсал, олон шинэ дадал болон өөр өөр амьдралын боломжууд байдаг гэж боддог гэвч яг үнэн хэрэг дээрээ өдөр бүр тогтсон давтамжтай, тогтмол нэг л сайн дадал эсвэл муу зуршил биднийг амьдралыг маш хурдан өөрчилж чаддаг.
Гол санаа нь өөрийнхөө амьдралыг ямар нэгэн зүйл рүү өөрчлөхийг хүсэж байгаа бол нэг муу зуршлыг нэг сайн дадал руу хувьсгаж өөрчлөх. Хүн бүрт олон буруу зуршлаасаа салаад сайн зүйл рүү өөрчлөгдөх хүсэл байдаг. Жишээ нь 2022 онд танд түм буман зорилго, өөрчлөлт хийх олон зуун мянган бодол, зуун зуун хүсэл мөрөөдөл, хэдэн арван гүйцэтгэх хэрэгтэй хувийн болон хувьсгалын ажил бодсон байгаа бол яг одооноос бүгдийг нь март.
Хүн олон сонголттой байх тусмаа шийдвэр гаргахдаа муу байдаг шүү дээ. Тиймээс 2022 онд та өөртөө нэгхэн тийм ээ, бүүр час гэсэн нэгхэн л өөрчлөлтийг өөртөө чин сэтгэлээсээ хүсээрэй.
Давуу тал:
- нэгхэн болохоор сэтгэлд хөнгөн бас тууштай байх
- олон зүйлийг чанаргүй хийснээс нэгийг сайн хийх сэтгэл зүйн тэмүүлэл, гаргах цаг чанартай байх.
- эерэг өөрчлөлтөөс өөрөө өөрөөсөө урам авах
- 2022 оны чиглэл тодорхой болохоор сэтгэл гутралд орох эрсдэл бага байх
- өөрөө өөрийгөө улам хайрлах, хүндлэх, өөртөө итгэлтэй байх мэдрэмж улам нэмэгдэх гэх мэт олон эерэг өөрчлөлт таны амьдралд ирэх боломжтой билээ.
Зарим хүмүүс маань Сар шинэ гарахаар нэг мөсөн шинэ амьдрал руугаа Бар жилтэйгээ бардам сайхан орно оо гэчихсэн явж байна лээ.
2022 онд таны амьдралыг өөрчлөх тэрхүү цорын ганц сайн дадал, өөрчлөлтөө та тодорхойлсон уу? Миний хувьд илүү 2022 ондоо илүү спортлог байхыг өөртөө чиглэл болгон тодорхойлсон байгаа. Яагаад гэдгийг та постоос уншаарай.
Харин таны хувьд?

Comments