top of page

Одоо цагаа шүтэж амьдрах

Одоо цагаа шүтэж амьдрах


Удтал хүлээсэн зол завшаан одоо л бүрдсэн хэмээн санаж


Утгагүй үймрээний салхинд савчихгүй сүмбэр уул шиг бат оршихтун


Энэ одоо цагтаа орших нь ухамсарт амьдралын мөн чанар юм


Өнгөрсөн бүхэн өнгөрсөн шүү дээ


Ирээдүй бол ирээгүй ээ гэсэн үг


Амьдрал энэ агшнаас өөр юу ч биш


Энэ л агшин хувь заяаны минь оргил цаг


Энэ агшин гэгээлэг бол дараах агшин ч гэгээлэг


Энэ амьдрал маань баясгалантай бол хойд төрөлд санаа зовох юун?


Боломж завшаан яг одоо, яг энд л байна шүү


"Би боломжтой цагийг хүлээж байна аа" гэж хэлж байгаа хүн өөрөө өөрийгөө хуурч байгаа хэрэг


Энэ агшнаас дараах агшин мэндэлнэ


Энэ төрлөөс дараах төрөл ургана


Үхээнц тэнэгүүд өнгөрсөнтэй зууралдаж явдаг


Үхээнц тэнэгүүд л ирээдүйг мөрөөдөж явдаг


Энэ агшны шинэ сорилтыг хүлээн авах зориггүй болоод тэр


Энэ агшин л чамд хамгийн үнэ цэнэтэй.


#Шантидивагэгээн


3 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page