top of page

Охид ба дааврын эм

Болсон явдлаас сэдэвлэв.

Түүний энэ асуудал 15 настай байх үеэс эхэлсэн. Анхны сарын тэмдэг нь ирээд хэдэн жил болсон ч сарын тэмдгийн мөчлөг байнга алдагдана. Хааяа ирэхдээ маш их өвдөнө бүүр босож чадахгүйгээр их өвдөнө. Заримдаа хичээлээсээ чөлөө авах үе их гарна. Эцсийн арга эмчийн зөвлөгөө авахаар боллоо. Дааврын эм уувал өвдөлт багасгана бас сарын тэмдэг цаг цагтаа ирнэ гэж хэлжээ.


Ингээд охин 15 наснаасаа хойш тогтмол дааврын буюу жирэмслэлтийн эсрэг эм ууж хэвшив. Ууж байх үедээ ямар ч бэлгийн амьдралд ороогүй онгон байсан. Мэдээж хэрэглээний зааврын дагуу хааяа завсарлагаа авдаг байсан. Гэхдээ охинд байнга хэрэглэх нь таалагддаг байлаа. Учир нь өвдөлтгүй тогтмол хугацаандаа ирдэг сарын тэмдэг. Бас дээрээс нь арьсан дээр насны онцлог нээх их гарахгүй.


За ингээд тэр охин 22 нас хүрч анхны найз залуутайгаа учирч бэлгийн амьдралд орлоо. 24 настайгаа найз залуутайгаа гэрлэлээ. Хосууд хүүхэдтэй болох төлөвлөгөөндөө орж дааврын эмээ уухаа болилоо. Сарын тэмдгийн мөчлөг алдагдсан гэх шалтгаанаар бараг 10 жил уусан эмээ зогсоолоо. Залуу гэр бүл үр хүүхэдтэй болох гэж их хичээсэн боловч санаснаар болсонгүй. Дахиад эмнэлгийн зүг чиглээ. Эмэгтэйн онош үргүйдэл. Хэт их урт хугацааны турш дааврын эм уусантай холбоотой. Одоо тэр үр тогтоох эмчилгээ хийлгэж байгаа. Дахиад бөөн дааврын дайн, дайралт дунд дотоод сэтгэлдээ үр хүүхдээ хүлээсээр сууж байгаа.


Өсвөр насны охидод тэр тусмаа бэлгийн идэвхтэй амьдралгүй охидод багаас нь дааврын эм өгөх хэрхэн зөв шийдэл вэ? Бид сайн бодох хэрэгтэй мэт. Тэр тусмаа эмээ, ээж, эгч нар нь ...


Аливаа асуудлын шинж тэмдгийг (хэлбэр) эмээр дарах биш, харин тухайн асуудлын мөн чанарыг (агуулга) сайн судалж байх хэрэгтэй. Тэр тусмаа энэ эмэгтэйчүүдийн асуудал дээр.


Хэрвээ тухай үед охины сэтгэл санаа, хоол хүнс, амьдралын хэв маягийг сайн судлаад үзсэн бол сарын тэмдгийн асуудлыг дааврын эм бус аргаар шийдэх боломж байсан гэдэгт итгэлтэй байна.




688 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page