''Хүүхдийн паркийн морин тойруулга дээр тоглож байхдаа хүүхэд яагаад ээж рүүгээ далладаг талаар хэрвээ та мэдээгүй бол ээж, хүүхдийн харилцааны мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлгоогүй гэсэн үг.'' - Уильям Тамеус

Энэ тэмдэглэлийг уншаад нэгийг бодлоо. Морин тойруулга нь амьдралын тойрог гэж бодоход тоглож байгаа тэр хүүхэд бол та. Тухайн тоглоом танд таалагдсан ч таалагдаагүй ч хэрвээ та ээжтэйгээ харц тулгарах юм бол ээж рүүгээ гараа даллана. Хариуд нь ээж тань мөн адил тань руу гараа даллана. Энэ харилцааны холбоос бол бидний амьдралтайгаа нүүр тулж буй үнэн. Хүн хоорондын холбоо тэр тусмаа ээж, охины харилцаа холбоо хамгийн төвөгтэй, зөрчилтэй байдаг ч амьдралын сайн муу, сайхан муухай тойрог дээр хүн ээж рүүгээ л эхэлж хардаг.
Адармаатай, ээдрээтэй харилцааны үр дүнгээс болоод хааяа бид ээжээсээ хөндийрсөн байдаг ч дотроо ээжтэйгээ үргэлж халуун дулаан харилцаатай байхыг хүсдэг.
Хэрвээ та хэрхэн халуун дотно яриа өрнүүлэхээ мэдэхгүй байгаа бол танд би дараах 55 асуултыг санал болгож байна. Асуулт бүрийг ээжээсээ асуухаасаа өмнө эхлээд өөрийгөө ээжийнхээ оронд ээжийнхээ өмнөөс өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Дараа нь ээжээсээ асуултаа асуугаад өөрийн болон ээжийнхээ хариултыг харьцуулаад нэг хараарай.
Та миний насан дээр байхдаа ямар амьдралын төлөвлөгөөтэй байсан бэ?
Та залуудаа тамхи татдаг байсан уу?
Амьдралдаа яг юунд их харамсдаг вэ?
Хэрвээ та 10 сая ам.доллар хожвол юунд зарцуулах байсан вэ?
Та ааваас өмнө хэдэн найз залуутай байсан вэ? Та залуу байхдаа ямар төрлийн залуучууд сонирхдог байсан бэ?
Яг одоо амьдралынхаа ямар шийдвэр луу эргэн очиж өөрчлөлт хийхийг хүсэж байна
Өсвөр насан дээрээ та ямар охин байсан бэ?
Таны хүүхэд болон өсвөр насны хамгийн сайн эмэгтэй найз хэн байсан бэ?
Та залуу байхдаа ямар урсгалын хөгжим сонсдог байсан бэ?
Яг одоо та ямар хоол шинээр хийж сурмаар байна?
Хэрвээ цаг хугацаагаар аялж болдог байсан бол та яг ямар үедээ эргэн очмоор байна?
Таны яг одоо хийж байгаа ажил төрөл танд таалагдаж байна уу? Өөрчлөх боломжтой байсан бол та ямар ажил яг одоо хийх байсан бэ?
Хойд төрөлд та итгэдэг үү? Хэрвээ итгэдэг бол өмнө амьдралдаа та хэн байсан бол?
Та шашинд итгэдэг үү?
Өглөө сэрэхдээ та зүүдээ санадаг уу?
Таны сэтгэл юунд тухгүй болдог вэ? Таны санаа зовуулдаг сэдэв?
Таны амьдралдаа хийж байсан хамгийн муухай ажил юу байсан бэ?
Таны хамгийн гоё дурсамжтай төрсөн өдөр хэзээ, хаана байсан вэ?
Таны өөртөө болон бусдад хэлэх дуртай зөвлөмж юу вэ?
Таныг юу аз жаргалтай болгодог вэ?
Таны хамгийн дуртай кино? Яагаад?
Та шинээр юу юу сурч, мэдэхийг хүсэж байна?
Бодох болгондоо үргэлж таныг инээлгэдэг дурсамж юу вэ? Та санаж байна уу?
Та хичээлдээ ямар сурагч, оюутан байсан бэ? Хамгийн дуртай хичээлүүд?
Та сургууль дээрээ хэр олон найзтай байсан бэ? Та интроверт эсвэл экстровэрт байсан уу?
Та спортоор хичээллэх дуртай байсан уу? Дуртай байсан бол ямар төрлийн спорт вэ? Хэр удаан хичээллэж байсан бэ?
Хэрвээ та одоо ямар нэгэн бизнес хийх боломж гарвал ямар төрлийн бизнес аль салбарт хийх байсан бэ?
Та хүүхэд байхдаа гэрийн тэжээвэр амьтанд дуртай байсан уу? Амьтан тэжээдэг байсан уу?
Та хүүхэд болон өсвөр насандаа өөрийнхөө ээжтэйгээ ямар харилцаатай байсан бэ?
Та хэдэн настайдаа анх бэлгийн харилцаанд орсон бэ? Дуртай таалагдаж байсан залуу тань байсан уу?
Та найз залуугаасаа салах үед хэр их сэтгэлийн гунигт ордог байсан бэ?
Та миний (охиныхоо) ямар зан чанарт дуртай вэ?
Та намайг сайн хүмүүжүүлсэн гэж боддог уу?
Би хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ? Таныг их уурлуулдаг байсан уу?
Таны мөрөөдлийн Хаан хүү ямар залуу байгаасай гэж та залуухан байхдаа боддог байсан бэ?
Таны амьдралдаа хамгийн сэтгэл дундуур явдаг цаг үе ямар үе вэ? Юу тохиолдсон бэ?
Намайг төрүүлж байхад танд ямар байсан бэ? Анхны мэдрэмжүүд?
Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг байсан бэ?
Та миний талаар яг өнөөдөр юу илүү ихийг мэдэхийг хүсэж байна?
Та залуудаа хэн гэдэг дуучин, жүжигчин биширдэг байсан бэ?
Таны хүүхэд нас ямар байсан бэ? Таны аав ээж ямар хүмүүс байсан бэ?
Амьдралын ямар үе, тохиолдол таны амьдралыг бүрэн өөрчилсөн бэ?
Яг одоо гадаад руу амралтаар явах бол та хаашаа явмаар байна?
Та Монголоос өөр газар амьдрах хүсэлтэй байсан уу?
Та ном унших дуртай юу?
Та аавын юунд нь дурласан вэ?
Аавын хамгийн романтик үе ямар тохиолдол байсан бэ?
Хэрвээ та Алтан загастай тааралдвал яг одоо юу хүсэх байсан бэ?
Таны амьдралын хамгийн гоё нэг өдрийг төсөөл гэвэл та ямар өдрийг төсөөлөх байсан бэ? Яагаад?
Та үхэшгүй мөнх байхыг хүсдэг үү?
Амьдралдаа хийж байсан хамгийн тэнэг зүйл юу байсан бэ?
Та ямар нэгэн зүйлээс ичдэг үү? Жишээ нь өөрийнхөө гадаад үзэмж эсвэл одоо байгаа энэ амьдралаасаа.
Таны хувьд амьдралын утга учир гэж юу вэ?
Таны ирээдүйн зорилго?
Та үхлийн талаар бодож байсан уу? Хэрвээ тийм бол та энэ талаар бодохдоо айдаг уу?

Commentaires