top of page

Сайхан үг хэлэх

Writer: OjinkaOjinka

Бусдын сул талыг биш сайн талыг үргэлж сайхнаар хэлж байгаарай.


Таны амьдралын турш магад та бусдаас сонссон сайхан үгс, магтаалыг илүү тод санаж, сэтгэлээр унасан үедээ тэр халуун дулаан үгийг нь дахин дахин санаж сэтгэлдээ оч асаадаг гэдэгт итгэлтэй байна. Санаатай ч, санамсаргүй байдлаар бусдад сайхан үг хэлэх нь сэтгэлийн том бэлэг.


За тэгвэл хэрхэн бусдыг магтаж, сайхан үгээр урам өгч хэвших вэ?


1. Тодорхой байх

- хүний сэтгэлээс гардаггүй магтаал бол торорхой, оновчтой олж хэлсэн магтаал. Тодорхой байна аа гэдэг нь үнэн байна аа гэсэн үг. Жишээ нь Та асуудлыг үнэхээр сайн шийдэж чадлаа. Таны шийдвэрийн ачаар ийм ийм эерэг үр дүн гарлаа гэх мэт бодит зүйл дээр товч тодорхой байх.


2. Хувь хүний хичээл зүтгэлийг үнэлэх

- жишээ нь таны тайван амар байсны ачаар бид энэхүү асуудлыг тайван замаар шийдлээ.


3. Харицуулалтан дээр үндэслэж магтах

- хүмүүс ялгаатай байдлаа мэдэрсэн тохиолд магтаалыг илүү өөр дээрээ тусгаж авдаг. Учир нь бүгдийг нэг үгээр ерөнхий магтах нь тодорхой бус байдаг.


4. Бичгээр сэтгэлийн үгээ илэрхийлэх

- бусдад хэлэх гэсэн сэтгэлийн үгс, магтаалыг бичгээр илэрхийлж сурвал цаад хүндээ удаан хугацааны магад насан туршын сэтгэлийн бэлэг бас эм болдог.


5. Сошиал хэрэглээгээ илүү эерэг болгох

- хүн бүрийн өдөр тутмын салшгүй хэрэглээ бол сошиал ертөнц. Энэхүү хэрэглээгээрээ дамжуулж бусдад сайхан үгс, магтаал түгээх боломжтой.


6. Бусдын сайханд баярлаж сурах

- хэн нэгэн үнэхээр хөөрхөн, дур булаам харагдаж байгаа бол шууд Чи өнөөдөр ямар хөөрхөн харагдаж байна аа! гэж хэлж сурах.


7. Үйлчилгээний газар үргэлж БАЯРЛАЛАА гэж хэлж занших

- баяралаа гэх үг хүмүүсийн хоорондын хамгийн сайхан магтаалын үг байдаг.


8. Хүүхдүүддээ үргэлж урмын сайхан үгс хэлж байх

- хүн хүүхэд насандаа ямар үг сонсож өснө ирээдүйн амьдрал нь тийм л болдог. Үг хүчтэй, амьтай гэж хүн бүр ярьдаг ч хамгийн хайртай дотно хүмүүсдээ сайхан үг тэр мөрчлөн хэлээд байдаггүй сул талтай. Тиймээс санах болгондоо үр хүүхэддээ сайхан үгс хэлж байгаарай. Амьдралын хэцүүд таны хэлсэн сайхан үгс сэтгэлийнх нь "мотор" болж улам их урам зориг өгөх болтгуай.


Энэ хүртэл уншсанд баяралаа.



Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page