top of page

Сэтгэлийн өвдөлт ...

Writer: OjinkaOjinka

- удаашрах (хэл яриа, хөдөлгөөн, амьдралын идэвх) - өөртөө итгэлгүй болох - орчин тойрны хүмүүст эргэлзэж, өөрийгөө тусгаарлах - юунаас ч баяр баясал мэдэрч чадахаа байх - хоолонд дургүй болох. Эсвэл нэг л төрлийн хоолонд донтох. Их хэмжээгээр идэх - бэлгийн амьдралд ямар ч идэвхгүй болох. Хэнтэй ч хаана ч байх дүргүй болох - өөрөө өөрийгөө буруутгаж эхлэх (би л болохгүй байгаа болохоор бусдад гай болж байна, гар хүрсэн бүх зүйл маань бүтэлгүй байна. Над шиг азгүй, арчаагүй хэн энэ хорвоо дэлхий дээр алга) - амиа хорлох бодолд автах. Давтамж нь ойр ойрхон болох - сөрөг мэдээ мэдээлэл хайж үзэх - нойргүйдэл (үүрээр сэрээд унтаж чадахгүй байх) - эсвэл хэт их унтах (дэмий зүгээр байж байснаас унтаж байсан нь дээр) - шөнийн турш хэд хэдэн удаа сэрэх - унтахаасаа өмнө хамгийн хар хар бодлууд орж ирэх - нуруу өвдөх - хүзүү толгой өвдөх - булчин өвдөх - өөрийгөө өрөвдөж уйлах - бусдаас зугтаж эхлэх - ганцаараа л байхдаа жаргалтай ... гэх мэт хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд удаан хугацааны турш үргэлжилж байгаа бол мэргэжлийн хүнээс тусламж авах цаг нь болсон байна гэж тодорхойлж болно. Эмчилгээ ба сэтгэл засал - сэтгэлд хөндүүрлэж байгаа бүхий л асуудлаа ярих. Тийм ээ, өөрөөсөө гаргаж хаях. Тантай ярилцаж байгаа хүн таныг шүүмжлэх, эсвэл асуудлыг сайн -муу, буруу - зөв гэх туйл руу авч хэлэлцэх, танд үүссэн нөхцөл байдлаар далимдуулж мэргэжлийн бус зөвлөгөө өгөх, өөрийнхөө арга эрхэнд оруулж ямар нэгэн зүйл худалдаалах, сэтгэл заслын хүрээнд танаас гадна таны гэр бүлийн хамааралтай хүмүүсийг хамааруулж, таны хувийн орон зайд халдах гэх мэт арга зүй хэрэглэж байвал та буруу ханаа түшиж байна гэж ойлгож болно. Хүн өөрөө ухаантай бодгаль. Хэдий сэтгэл зүйн асуудалд орсон ч гарах замаа хүн өөрөө бусдаас илүү сайн мэддэг жамтай. Өөрөөсөө өөрийнхөө асуудлын хариултыг олж чадсанаар өөрөө өөрийгөө давхар танин мэддэг. Харин хамгийн сайн сэтгэл судлаач хүн бол хамгийн сайн сонгогч байдаг. Сайн сонсож чадсаныхаа хүрээнд танд хамгийн оновчтой асуултыг танаас асууна. Асуултад хариулах тусмаа та өөрөө өөртэйгөө ярилцана, сэтгэлээ уудална бас өөрөөсөө сэтгэлийн тэнхээ болон урмыг авч чадна. Танаар дутах таны амьдралд та өөрөө өөртөө хамгийн сайн зөвлөгч байж чадна. Гагцхүү өөрийн итгэл даах зөв хүнээ сонгож, тодорхой системийн дагуу өөрөө өөрийгөө анагаах боломжтой. Сэтгэл засалч хүнд сэтгэлийг тань нээх боломжийг олгоод үзээрэй. Амьдралын хэцүү асуудалд та бол ганцаараа биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Сэтгэл зүйн зөвлөгөө болон чөлөөт ярилцлага долоо хоногт тогтсон өдөр цагт 90 минутаар нийт 5 удаа хийх хүсэлтэй бол хувийн чатаар холбогдоорой. Онлайн уулзалт болохоор дэлхийн хаанаас ч холбогдох боломжтой. Байнга гараад байдаггүй цаг гарсан байгаа билээ. Мэргэжлийн хүрээнд хувь хүний мэдээллийг нуулцана. Баярлалаа info@ojinka.com


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page