top of page

Сэтгэл зүй ба Хоолны амт

Writer: OjinkaOjinka

Бидний хэт их дурлаж, бүүр донтож идэх дуртай хоол хүнсний амт бид бүхний сэтгэл зүйн байдлыг тодорхойлдог гэхэд та итгэх үү?


Аливаа зүйл хэмжээ, хязгаараасаа хэтэрхээрээ эмгэг болдгийг бид бүхэн мэднэ. Эрүүл амьдралын хүрээнд зөв хоололт гэж бид их ярих болсон боловч сэтгэл зүйн талаас нь төдийлөн анхаарч үздэггүй.


Зөв хоололт гэдэг нь хоолны бүхий л амт болох амтлаг (чихэрлэг), хэт исгэлэн амт, давслаг амт, хэт халуун ногоонтой, гашуун, эхүүн амт зэрэг орсон шим тэжээлтэй хоол хүнсийг хэлдэг. Нэг л төрлийн амтыг бусдаас давамгайлж их хэмжээгээр хэрэглэх нь эмгэг. Жишээ нь хэт их халуун ногоотой хоол хүнс хэрэглэх.


Аливаа хоол идэхээс өмнө зөвхөн ходоод өлсөх биш давхар сэтгэл зүй хамт явдаг юм байна. Хүний сэтгэл өвдөхөөр холбогдох эрхтэнгүүд давхар өвддөг. Өвдсөн эрхтэн маш их хорыг идэвжүүлж биднээс тодорхой хэмжээний амтыг хүнсээр дамжуулж нэхдэг байх нь. Сонирхолтой. Ойлгомжтой байх үүднээс дараах хэдэн жишээг дурдая.


Гашуун амт - зүрх судас


Өдөр бүр газтай ундаа уухгүй бол, ямар нэгэн гашуун чихэрлэг амттай амттан (жишээ нь хар шоколод) идэхгүй бол болохгүй байгаад байгаа бол та зүрх, судсын асуудалтай байгаагийн дохио гэнэ. Сэтгэл зүйн хувьд сөрөг бодол давамгайлах, дотоод айдас, ганцаардал, бусдыг буруутгаж өөрийгөө хэт их өрөвдөх гэх мэт ганцаардлын шинж тэмдэгүүд ажиглагдана. Анхаар, өдөр бүр энэ амтыг донтож идмээр байгаа бол ш дээ. Түүнээс нэг удаа хар шоколад идэснээ Яана аа, би ганцаардлын гунигт автаад байна уу даа гэж өөрөө өөрийгөө оношлохгүй. Хэмжээнээс хэтэрсэн хэрэглээний талаар бичиж байгааг дахин дахин ухамсартайгаар хүлээн аваарай.


Хэт их чихэрлэг амт - нойр булчирхай


Xэрвээ таны нойр булчирхай болон дэлүү гэмтэж эхлэж байгаа бол та цаанаасаа хэт их чихэрлэг зүйлд донтож эхлэдэг гэнэ. Сэтгэл зүйн хүрээнд илрэх шинж тэмдэг гуниг ихтэй, аливаад зүйлд түгшүүртэй санаа зовдог, бүх зүйл таны бурууу мэт мэдрэмж танд өгч, чихэрлэг амттан зүйлээр дутуугаа нөхөж байгаа мэдрэмж хэсэг цаг хугацаанд танд тайвшрал өгч байгаа боловч цаагуураа таны бие болон сэтгэлийн давхар гэмтээдэг байна.


Хэт их халуун ногооны хэрэглээ - уушиг


Маш олон амтны холимог амтны нэгдэл халуун ногооны амт үүсгэдэг. Халуун ногооны амт хүний уушигтай холбоотой байдаг байна. Тамхи их татдаг хүмүүс халуун ногоонд их дуртай байдаг нь учиртай байж. Харин сэтгэл зүйн хувьд уушиг нь хүний өөрөө өөрийгөө хэрхэн үнэлэх талаар холбоотой. Өөрөө өөрийгөө үнэлэхгүй байх, бүүр сэтгэлийн гүн хямралд орох үед хүний давхар уушиг гэмтдэг.


Хэт их давслаг амт - бөөр


Xарин та их давслаг хоолонд дуртай бол өөрийн бөөрний үйл ажиллаагааг нэг анзаараад үзээрэй. Бөөр хүний сэтгэлийн айдас, зоригтой холбоотой байдаг. Хэрвээ таны амьдралд аливааг өөрчилөх, шинэ зүйл эхлэх эр зориг дутаж байгаа бол таны бөөрний үйл ажиллагааны хэм алдагдаж байгаадаа холбоотой.


Хэт их ислэг амт - элэг


Элэг гэмтэх үеэр ислэг амт их хэрэглэж эхлэдэг. Дарсшилсан ислэг амт та өдөр шөнөгүй, өглөө оройгүй идмээр байгаа бол элэг хордсон байна. Жишээ нь алкохол хэрэглээний дараа хүн өөрийн эрхгүй ислэг амттай зүйл идмээр байгаа нь элэг хордсон байгаагийн шинж. Сэтгэл зүйн хувьд их зөрүүд, бусдын шүүмжийг өөр дээрээ дусгаж авч чадаггүй байдал.


Бие махбод болон сэтгэл зүйд шим тэжээл өгдөг хоололт бол үндсэн дээрх 5н амт таны өдөр тутмын хоол хүнсэнд тэнцвээртэй хувиарлагдсан байх. Ямар амтанд илүү донтож, хэт их хэрэглэж байгаагаа та ухамсартайгаар нэг анзаараад үзээрэй. Дахин дахин хэлэхэд хэт их хэрэглээний талаар ярьж байгаа билээ.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page