top of page

Тэр нөхөртөө их хайртай ...

Writer: OjinkaOjinka

Updated: Mar 1, 2022

Хэт их хайр хүнийг хэн ч биш болгохыг харин тэр хожим ойлгож. Дэндүү их хайрынхаа шанд түүнд дээрэлхүүлнэ, аашлуулна, зүгээр байж байгаад л нөхрийнхөө хамгийн дургүй нэгэн эмэгтэй болж хувирсан байлаа. Яах учраа олохгүй байвч нэг л зүйлийг мэдэж байв. Тэр бол бүхнийг тэвчих хэрэгтэй. Ухаантай хүн тэвчээртэй. Хэзээ нэгэн цагт энэ их хорсол эргээд хайр болоод хувирна. Одоо цаг нөхцөл хүнд, хүүхдүүд жоохон, нөхөр маань ганцаараа энэ гэр бүлийг авч явах гээд ачаалал өндөр байгаа. Энэ цаг үеийг тэвчээд гараад ирвэл асуудал удахгүй сайхан болно. Гэвч нөхрийн ааш улам муудсаар бүүр муухай ''мангас'' шиг болсоор.


Нөхөр бол олонд нэр сайн. Үргэлж инээд хөөрөөр дүүрэн. Эелдэг сайхан ааштай тэр нөхрийг гэртээ эхнэртээ уурлаад сууж байна гэж хэн ч үл төсөөлнө. Ааш сайтай болохоор ажил бүтээхтэй ч сайн. Ажлаа даагаад ачаалал авахдаа ч мөн адил сайн. Бүгд л нөхрийг нь магтана.


Нөхрийнх нь энэ нийгэмд бүтээсэн баг түүнийг улам их эргэлзээнд оруулна. Магад би түүний эхнэр биш зүгээр л танил нь байсан бол нөхөр маань надтай ямар сайхан харилцах болоо гэж ч хааяа бодно.


Нөхрийнхөө энэ байдлын талаар ойр дотнын хүмүүстэй ярилцах хүсэлтэй боловч түүний үгийг нээх тоохгүй. Нөхөр чинь ийм мундаг ажилтай, амьжиргаатай, анхиатай хүн байхад Алтан загасны эмгэн шиг олон долоон юм ярих юм гээд хэн ч түүний үгийг үг гэж авахгүй. Ээждээ хэлэхээр хэрүүлгүй гэр бүл гэж байдаггүй юм аа миний охин! хэсэг хугацаанд тэвчээд өнгөр гэж зөвлөнө.


Гэвч тэр тэвчээд байх хүсэлгүй байлаа. Асуудлын учрыг мэргэжлийн хүний тусламжтайгаар шийдэхийг хүсэв. Сэтгэл судлаачтай холбогдоод дээрх дурдсан асуудлуудыг нэг мөр маш сайн нарийн тодорхой ярилаа. Тухайн хөндөгдсөн асуудал хоёр хүний харилцааны асуудал байсан болохоор сэтгэл судлаач нь түүний нөхөртэй ганцаарчилсан ярихыг хүсэв. Мэдээж эхнэр тань таныг өөрт нь уурлаад аашлаад байна, ингээд тэгээд байна гэж ахуйн чанартай хов зөөсөн мэтээр яриа хөндөхгүй маш энгийн болоод мэргэжлийн нарийн арга зүйн хүрээнд нөхөртэй нь ганцаарчилсан яриа хийв.


Нөхөртэй нь ганцаарчилсан ярианы хэсгээс:

....................................


С: - Таны ярианаас та маш их ачаалалтай ажилладаг бололтой. Өөрийнхөө ажлын ачааллаа хэрхэн гаргадаг вэ?


Н: - Гэр бүлтэйгээ хамт байх дуртай. Хүүхдүүдтэйгээ тоглоно, хамтдаа дуртай хүүхэлдэй киног нь үзнэ гээд ер нь хүүхдүүдээсээ их эрч хүч авдаг даа


С: - Эхнэртээ та цаг гаргадаг уу?


Н: - Эхнэр маань өдөржин хүүхдүүдээ хараад, өөрөө өөртөө цаг гаргах нь бага болохоор аль болох эхнэрээ ганцааранг нь байлгаж, гэртээ байх үедээ би өөрөө хүүхдүүдтэйгээ илүү хамт байдаг даа


С: - Та эхнэртээ хайртай юу?


Н: - Мэдээж хайртай


С: - Та өөртөө хайртай юу?


Н: - Ххххммм, бодож байгаагүй юм байна. Би өөрийгөө хааяа ойлгодоггүй


С: - Таны бодлоор хэн таныг хамгийн сайн ойлгодог вэ?


Н: - Эхнэр маань намайг маш сайн ойлгодог


С: - Яаж?


Н: - Миний муухай ааш болон хааяа ойлгомжгүй байгаа байдлыг маань надаас илүү сайн ойлгож, хүлээцтэй бас тэвчээртэй байдаг


С: - Сая та муухай аашилдаг гэж хэллээ. Яагаад эхнэртээ муу аашлаад байдаг юм бэ?


Н: - Намайг сайн ойлгодог учраас


С: -Та өөрөө өөрийгөө ойлгодоггүй юу?


Н: - Тийм ээ, сүүлийн үед бүүр ч ойлгохгүй байгаа


С: - Та өөрийгөө ойлгохгүй байхад эхнэр чинь таныг ойлгоод, танаас гарах муухай үг, үйлдлийг тэвчиж амьдрах нь таны бодлоор хэр зөв шударга вэ?


Н: - Энэ талаар огт бодож байгаагүй юм байна.


コメント


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page