top of page

Уучлана гэдэг бол таны хувьд бэлэг

Writer: OjinkaOjinka

"Уучлана гэдэг нь тэр хүний гаргасан үйлдлийг уучлахын нэр биш. Тухай үед ямар хэцүү байсныг одоо мартана гэсэн үг биш. Цаашид тантай тэр хүн хүссэнээрээ хандахын нэр биш.


Уучлана гэдэг нь болсон явдлыг өөртөө хүлээн зөвшөөрөх. Өөрийнхөө шархалсан сэтгэлийг сонсох. Өөрийн мэдэрч байгаа сэтгэлийн өвдөлтийг анзаарах. Энэ бүгдийг анзаарч мэдсэний дараа цаашид өөрөө өөрийгөө зовоох хэрэггүй гэдгийг та ойлгоно. Мэдээж дээрх байдлаар хэн нэгнийг уучлах гэдэг бол маш хэцүү. Бусад буруутай байхад яагаад би өөрөөсөө асуудлыг шийдэх гэж?


Уучлана гэдэг бол таны хувьд бэлэг. Өнгөрсөн асуудлын шархыг одоо эдгээж чадаж байгаа сэтгэлийн хүч тэнхээ. Таны сэтгэлийн эрх чөлөө. Уучлах тусам та өөрөө өөрийгөө чөлөөлж байна гэсэн үг."


~ Daniell Koepke


Comentarios


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page