top of page

Хааяа хэцүү байсан ч хамаагүй. Та чаднa.

Writer: OjinkaOjinka

Сэтгэл хөдлөлийн үндсэн долоон чанараас зургаа нь сөрөг зөвхөн нэг нь эерэг сэтгэл хөдлөл байдаг. Ингээд бодохоор хүн байгалиасаа их сөрөг бодолтой, айдастай, болгоомжтой, муу санаатай гэх мэт сэтгэлийн хөдлөлтэй байдаг аж. Тиймээс бараг ихэнх медиа, маркетинг, сошиал ертөнц хүний анхаарлыг татахын тулд голдуу хар бараан байдаг нь ийм учиртай. Хүн байгалиасаа сайхан зүйлд эргэлзэж, саар зүйлд итгэдэг чанартай.


Хүн төрөлхтөн хувьслынхаа явцад үргэлж тэмцэж, байлдаж, амьд үлдэхийн тулд юу эсийг тулан байж нөгөө нэгхэн сэтгэл хөдлөл болох баяр баясалаа мэдэрдэг байсан байна.


Тэгэхээр үргэлж сэтгэл зовниж, сэтгэлээр унаж, таагүй бодол дунд төөрч явах нь бараг энгийн үзэгдэл байгаа биз?


Аз болж эерэг бодлыг өөртөө хүн чадвар болгож суулгах боломжтой. Яг дасгал хөдөлгөөн хийж байгаа мэт үргэлж эерэг бодлыг өөртөө соронз мэт татах хэрэгтэй. Үр дүнд нь та өөртөө хайртай, бусдад хүндлэлтэй, аливааг олон талаас нь харж чадах сэтгэлийн боловсролтой, унасан ч босоод ирэх сэтгэлийн чадалтай байх болно. Энэхүү чадварыг эзэмшиж чадсан хүмүүс л энэ цагт амар амгалан амьдрах боломжтой мэт.


Хэрхэн эерэг дадлыг өөртөө суулгах вэ? Хариулт нь маш энгийн гэхдээ хэрэгжүүлэхэд маш хэцүү. Энэ бол сөрөг бүхнээс хол байх.


Аан тийм, хааяа сэтгэлээр унах эрхээ өөртөө өгч байгаарай. Өдөр бүр өөдрөг байх уулаасаа боломжгүй. Гэхдээ сэтгэл гутралд ёроол үгүй болохоор гүн битгий живээрэй. Гутралын гурван секунд, гүнзгий амьсгаа аваад эргээд сайхан амьдралын төлөө тэмүүлээрэй.


Амьдрал сайхан

Амьдрах бүүр сайхан.

Хааяа хэцүү байсан ч хамаагүй. Та чаднa.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page