top of page

Хавар ааштай юу?

Writer: OjinkaOjinka

Updated: Apr 8, 2023

Хаврын синдром, улирал нь таарчхаж, хаврын ядаргаа, хаврын тэнгэр шиг олон ааштай гэх мэт хавар болон хүний сэтгэл зүйтэй холбоотой хууч үгс олон. Яагаад гэдгийг нь нарийн сайн мэдэхгүй ч хавар болохоор сэтгэл санаа тавгүйтэж, янз янз болдыг бид гадарлаад байдаг.

Улирал солигдох үеийн цаг агаарын байдал хүний сэтгэл зүйд маш ихээр нөлөөлдөг байна. Энэхүү өөрчлөлтийг сэтгэл судлалын хүрээнд Seasonal Affective Disorder (SAD) гэж нэрлэдэг.


Хүйтний улирлаас дулаан улирал руу цаг агаар солигдох үед хүний сэтгэл зүйд дараах шинж тэмдэг илэрнэ.


Үүнд:

- нойр их хүрэх

- тамир алдагдах

- гутрангуй бодолд автах

- муу совин татах

- сэтгэлээр хэт их унах

- амьдралын идэвхгүй болох

- шалтгаангүйгээр уйлах

- ямар ч зорилгогүй болсон мэт шинж тэмдгүүд илэрдэг.


Яагаад? яагаад гэвэл хүн өвлийн улиралд (тэр тусмаа Монгол шиг маш урт өвлийн улиралтай газар) эрдэс бодис шим тэжээлийн алдагдалд орж, нарны гэрлээс удаан хол байх, идэвхгүй - хөдөлгөөнгүй удаан гэртээ байх гэх мэт шалтгаанаас үүсдэг.


Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол та аль болох идэвхтэй байхыг хичээгээрэй.

Жишээ нь:

- өдөрт 20 мин өдрийн наранд гарах

- өдөр бүр дор хаяж 10-20 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх

-витамин А, Е, бета-каротин, төмөр, цайр, кальци, магни агуулсан эрдэс бодистой хоол хүнс хэрэглэх

- илүү их өөдрөг ном зохиол уншиж, урлагтай ойр байх


Энэ мэтчилэн та өөртөө тусалж болох боломжтой юм байна. Гол нь сэтгэл болон бие махбодоороо ядарч туйлдаж байгаагаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч, асуудлыг өөртөө эерэг байдлаар шийдэх нь зүйтэй.


Хүн, байгаль хүйн холбоотой учир аль аль нь хэн хэндээ нөлөөлөх бүрэн чадвартай байдаг билээ.




Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page