top of page

ХАЙР гэж юу вэ?

Writer: OjinkaOjinka

Судлаачид 4-8 насны хүүхдүүдээс ХАЙР гэж юу вэ? гэж асуухад хариултууд нь маш тодорхой, ойлгомжтой, гүнзгий байжээ. Харин томчууд биднийх ихэнх нь хайрыг зөвхөн эр, эмийн хоорондох халуухан харилцаа гэж ойлгодог. Хүүхдүүдийн хариултаас: ''Манай эмээгийн өвдөг өвддөг болохоор хөлийнхөө хурууны хумсаа будаж чаддаггүй. Харин өвөө хумсыг нь будаж өгдөг. Хэчнээн гар нь өвддөг ч гэлээ. Энэ бол хайр'' - 6 настай. ''Хэн нэгэн танд хайртай бол нэрийг чинь өөрөөp дууддаг. Тэр нь танд таалагддаг. Энэ бол хайр'' - 4 настай. ''Хайр бол дуртай амттанаасаа түүнд өгөх. Оронд нь юу ч өгөхгүй байсан хамаагүй ээ'' - 6 настай. ''Ээж аавд кофе хийж өгөхдөө эхлээд өөрөө жоохон амсдаг. Амттай болсон үгүйг нь шалгаж байгаа юм. Энэ бол хайр'' - 7 настай. ''Хэрвээ чи хэн нэгэнд хайртай болбол сормуус чинь байнга дээшээ доошоо тормолзоно. Энэ бол хайр'' - 7 настай. ''Хайр бол хацар дээр чинь шүлстээд нойтон үнэссэн ч муухай санагдахгүй байхыг хэлнэ'' - 4 настай. ''Наад цамц чинь чамд хөөрхөн харагдаж байна гэж хэлэхэд тэp цамцаа долоон хоног солихгүй өдөр бүр сургууль дээрээ өмсөж ирэхийг хайр гэнэ'' - 7 настай. ''Хайр гэдэг бол ээж аавыг жорлонд сууж байхыг харсан ч түүнд муухай санагдахгүй байхыг хэлнэ'' - 7 настай. ''Хэрвээ хайргүй бол битгий БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж байнга хэлж байгаарай. Хэрвээ үнэхээр хайртай бол энэ үгийг байнга хэлэх хэрэггүй'' - 8 настай. Судалгааны зорилго хамгийн зөөлөн мэдрэмжтэй хүүхдийг тодорхойлох байлаа. Уг судалгаанд түрүүлсэн 4 настай хүүгийн түүх. Хажуу айлын хөгшин настай хөрш нь эхнэрээ алджээ. Уйлж буй хөрш дээрээ хүү очоод хажууд нь зүгээр л сууж байсан хүүгээ харсан ээж нь хожим түүнээс яагаад түүнийг хажууд сууж байсныг асуухад хүү ''Би зүгээр л түүнийг уйлахад хажууд нь хань болсон юм'' гэж хариулжээ. Хайрын баяр айсуй. Хайраар маркетинг хийдэг өдрүүд айсуй. Бид хайрын тухай их ярьдаг ч яг хүүхдүүд шиг энгийн үгээр тодорхойлж чаддаггүй. Учир нь бид хайрыг арилжаа болгочихсон ...



Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page