Энд тэнд хоёр, хоёр ... хос тоо. Ид шидтэй, буян заяатай тоо гээд хүн бүр өөр өөрийнхөө итгэл үнэмшлээр энэхүү тоонд ач холбогдол өгөөд баяр хөөртэй байгаа нь сайхан. Миний хувьд энэхүү хоёр гэх тоог илүү философи, метафизик, сэтгэл судлал, шашин шүтлэг талаас нь сонирхож бичихийг хичээлээ. Дуализм гэх латин үгийн үндэс хос, ижил төстэй гэж орчуулагддаг.
Харин философийн хувьд:
- бодит байдал үргэлж нэг зүйлийн нөгөө талыг бидэнд харуулсан байдаг. Жишээ нь өдөр байгаа цагт шөнө байна. Баяр баясал байгаа бол мөн адил уйтгар гуниг байнa
-аливаа асуудлыг хоёр талаас нь бодож тайлбарлах. Жишээ нь бидний зөв гэж бодож байсан зүйл өөр өнцгөөс харахад буруу байж болох магадлалтай
- бодит байдал нь эсрэг, тэсрэг байдлыг нэгдмэл байдал. Жишээ нь эсрэг хүйсэнд татагдаж, үр дүнд нь хайр сэтгэл үүсэх.
Метафизикийн хүрээнд дуализм нь бие махбод ба дотоод сэтгэл, хүн ба Бурхан, оюун ухаан ба сүнслэг байдал гэх мэт хэмжиж, дүгнэж, бодит байдлаар батлах боломжгүй далдын гэмээр харилцааг судалдаг. Жишээ нь таталцлын хууль буюу санаж явбал бүтнэ гэх харилцааг судалдаг.
Шашин шүтлэг талаас нь дуализм тайлбарлахдаа:
- нүгэл, буян ( муу, сайны ёс зүйгийн хэмжүүр)
- арга билэг
- диваажин ба там гэх мэт тухайн үндэсний өв соёл, уламжлалаас хамаараад өөр өөр өнцгөөс тайлбарласан байдаг.
Сэтгэл судлалын хүрээнд дуализм нь одоо болтол маргаантай сэдэв. Хүний оюун бодол болон бие махбодын хоорондын холбоосыг энэхүү салбар судалсаар байгаа. Жишээ нь бидний баяр баясал, гунигтай бодлыг хүний бие дотор нийлэгжих дааврын хэмжээ зохицуулдаг уу эсвэл уураг тархи (оюун бодол) зохицуулдаг уу гэх мэт холбоосыг илүү судалдаг. Мөн сэтгэл судлал болон нийгэм судлалын хүрээнд нь өдөр тутмын шийдвэр дараах дуалист томьёотой хамааралтай байдаг.
Бодох - мэдрэх, мэдрэх - зөн совин
Уг шийдвэрийн дараа бид (+ yes ) эсвэл (-no) гэх сонголтоо хийдэг.
Эцэст нь дүгнэж хэлэхэд бүх зүйл хоёр талтай. Тиймээс аливааг буруу - зөв, сайн - муу, сайхан - муухай гэж дүгнэхээсээ өмнө нэгийг бодож хоёрыг тунгааж байгаарай. Зөв бодолтой байхад бүх зүйл зөв хэмнэлдээ ордог шүү дээ. Хос тоо, хоёр хоёр гээд бэлэгшээгээд байгаагийн гол утга санаа нь хүний дотор бурхан ч бий, буг чөтгөр ч бий. Алийг нь хөгжүүлнэ та өөрөө тийм л болно. Тиймээс хэн байх сонголтоо та өөрөө хийнэ үү гэсэн утгатай юм болов уу. Зөвийг сонгосон хүн уулаасаа аз жаргалтай амьдрах нь гарцаагүй.

Comments