top of page

Эмэгтэйчүүдэд эстроген даавар хэт их ихэссэн үед ...

Writer: OjinkaOjinka

Эмэгтэйчүүд биднийг эмэгтэйлэг байлгаж байгаа гол даавар бол эм бэлгийн даавар эстроген. Маш бага хэмжээгээр эрчүүдэд мөн адил энэ даавар байдаг. Синтетик хэлбэрээр жирэмслэлтээс хамгаалах эм болон цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд зориулсан эм бэлдмэл хэлбэрээр мөн байдаг. Эстроген даавар нь хүний биед олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүнд эстроген даавар нь нөхөн үржихүйн болон бэлгийн хоёрдогч шинж (бэлгийн бойжилтын өсвөр нас) бүрэлдэн хөгжихөд чухал үүрэгтэй. Гурван төрлийн эстроген даавар бий. Эстрон - Estrone (E1) - цэвэршилтийн дараах Эстрадиол - Estradiol (E2) - эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний (умай, үрийн суваг, үтрээ, хөх г.м) өсөлт, хөгжилтөд гол нөлөө үзүүлдэг. Эстриол - Estriol (E3) - жирэмсний үед Эстроген даавар ихсэх хоёр натурал шалтгаан байдаг нь бэлгийн бойжилт болон жирэмслэлт юм. Мөн гаднын нөлөөлөл болон хооллолт, амьдралын хэв маягаас үүдэн эстроген даавар натурал бус аргаар хэмжээнээсээ хэт их ялгарч болно. Аливаа зүйл хэмжээнээсээ хэт их эсвэл хэт бага болбол хор болж эмгэг үүсдэг. Натурал бус аргаар буюу амьдралын хэв маягаар эстроген даавар ихсэх шалтгаан: - хэт их кофейны (caffeine) хэрэглээ - архи, согтууруулах ундаа - тамхи - стресс - ислэг, витамин, аминдэм, минералаар бага нэг төрлийн хоол хүнс - дааврын хамааралттай эм бэлдмэл - элэгний үйл ажиллагаатай хамааралтай эмгэг - хэт их химийн бодисын хэрэглээ (хүнс, ахуйн болон гоо сайхан) - пестицид - өсөлтийн даавар агуулсан махан бүтээгдэхүүн (жишээ нь тахианы мах) Биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

Таны биед эстроген даавар их хэмжээгээр ялгарч эхэлснээр, элэгний үрэвсэл, үргүйдэл, зулбах, үтрээний мөөгөнцөр, ясны сийрэгжилт, сэтгэл гутрал, цусны бүлэгнэл, бамбай булчирхайн үрэвсэл, хөхний хорт хавдар зэрэг өвчлөлийн бай болж, өвчлөх магадлал харьцангуй өндөр болдог аж. Эстроген ихэссэн үед илрэх шинж тэмдэг: - xэвлийгээр хөндүүрлэх - ядаргаанд орох - cэтгэл санаа тавгүйрхэх - нойргүйдэх - мартамхай болно - зан ааш өөрчлөгдөнө - бодисын солилцоо муудна - толгой өвдөнө - бэлгийн дур хүсэл буурна - хөх хөндүүрлэнэ (сарын тэмдгийн мөчлөгөөс гадна) - цусны даралт өснө - үтрээ хуурайшина - сарын тэмдгийг мөчлөг алдагдана - жин огцом нэмнэ - үс унана гэх мэт Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандаж, дааврын шинжилгээ өгч зохих арга хэмжээг шууд аваарай. Мөн эрүүл зөв амьдралын хэмнэлээр эстрогений хэт их хэмжээг буруулж дааврын тэнцвэрт байдлыг өөртөө бий болгох боломжтой билээ. Дараагийн хэсэгт эстрoген хэт их бага байх үеийн шинж тэмдгийн талаар дэлгэрэнгүй бичих болохоор үргэлжлэл бий ...



Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page