Ээж ээжийн үргэлжлэл эмэгтэй та энэ амьдралд ямар учиртай ирсэн юм бэ?
Махаа тасдан бусдад амь бэлэглэх гэж үү?
Маргаашийн наранд гэрэл нэмэх гэж үү?
Мөнхийн хайрыг түгээх гэж үү?
Мартагдсан хайрыг сэргээх гэж үү?
Ээж ээжийн үргэлжлэл эмэгтэй та энэ амьдралд ямар учиртай ирсэн юм бэ?
Хатуу амьдралыг зөөллөх гэж үү?
Харуусал бүхнийг аргадах гэж үү?
Хань ижлээ баясгах гэж үү?
Харийн гэрт очих гэж үү?
Ээж ээжийн үргэлжлэл эмэгтэй та энэ амьдралд ямар учиртай ирсэн юм бэ?
Зовлонгоос зөвийг хайх гэж үү?
Зүг чиггүй амьдралын учрыг олох гэж үү?
Зөрүүд эрийн хайрыг зохицуулах гэж үү?
Зөвхөн түүнд өөрийгөө өгөх гэж үү?
Ээж ээжийн үргэлжлэл эмэгтэй та энэ амьдралд амьдрал бэлэглэх гэж, өнгөө алдсан амьдралд өнгө нэмэх гэж, хатуурсан хайрыг зөөллөх гэж, харанхуй газар гэрэл түгээх гэж ирсэн болохоор өнөөдрөөс эхлээд битгий гунигла, бүү гундуу царайл. Та бол ээж ээжийн үргэлжлэл энх мөнх хайрын бэлэг тэмдэг.

Comentarios