Эмэгтэй хүн ...
- Ojinka
- Jan 12, 2022
- 1 min read
Эмэгтэй хүн гэрийн ажилд сайн, хоол унд амттай хийдэг, ааш зан дөлгөөн, явдал мөр нь ариун гэх мэт ийм тийм байх ёстой гэсэн дүрэм журам сонсож өссөн жирийн нэгэн эмэгтэйчүүдийн нэг байсан. Байдгаараа онц сайн байж, айлын эхнэр болох жамтай гэсэн гэрийн хүмүүжил аз болж миний тархийг удаан угаасангүй. Учир нь амьдрал өөрөө надад эмэгтэй хүн хэн байхыг заагаад өгсөн. Эмэгтэй хүн өөрийнхөө хүссэн дүр, хувь хүн, мэдрэмжээрээ байх хэрэгтэй юм байна. Хийх гэсэн зүйлээ хийдэг, хайрлах гэсэн хүнээ хайрладаг, хэнээс ч үл хамааралтай, биеэ тоосон биш биеэ даасан амьдралтай, сайн муу, сайхан муухайтайгаа аз жаргалтай байж чаддаг сэтгэл зүйн дархлаатай байх нь эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгадаг юм байна. Хэнтэй ч өөрийгөө бүү харьцуулж өөрийгөө бүү зовоогоорой.
Бусдын хүлээлтийг гүйцэтгэх гэж эмэгтэй та энэ хорвоод ирээгүй билээ. Зүрхээ чагнаад мэдрэмжээ дага. Эцэст нь энэ амьдралаас авсан мэдрэмжтэйгээ хорвоогоос одох төгсгөл.

Comments