top of page

Яах вэ?

Writer: OjinkaOjinka

Олон бодол дунд санаа алдаад суух хамгийн амар бас амархан ажил. Үр дүн нь ямар ч үр дүнгүй хий хоосон сэтгэл шаналал, цаг үрсэн ажил болж хувирдаг.


Хүн бүрийн толгойд "Яах вэ?" гэсэн янзан бүрийн асуудал байдаг. Амьд байгаа цагт асуудал байх л амьдрал. Асуудлыг хэрхэн шийдэх вэ? Бодоод л суугаад байх уу? эсвэл...?


Амьтай бүхэнд нэг л хууль үйлчилдэг. Энэ бол #action = #reaction (moving) буюу ямарваа нэгэн зүйл хийж байж аливаа зүйлд хариу үйлдэл өгч, хөдөлгөөнд ордог. Сэтгэл ч мөн адил.

Сэтгэлийн асуудлаа шийдмээр байвал эхлээд өөрөө өөрөөсөө бяцхан ч болов хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Жишээ нь өөрөө өөртөө цаг гаргах. Тухтай газар 20 минут ганцаараа үзэг цаас аваад суугаарай. Бодолд орж ирж байгаа бүх асуудлаа бич. Бичсэн асуудал бүхнээ дахин дахин шүүж үзээд 1-10 хүртэл жагсаа. Хамгийн чухал гэсэн 3 асуудлаа тодорхойлоод, түүнээс хамгийн хамгийн чухал гэсэн 1 асуудлаа гаргаж ирээд түүн дээрээ сайн төвлөрч сурах.


Асуудлыг шийдэх гарлагаа бодитойгоор хайж, өөрөө өөртөө үнэнчээр шийдвэр гаргаарай.


Бичиг цаас эргүүлээд, бодлоо хянаад суух зав байхгүй ээ гэж бодож байгаа бол нэг үгийг байнга санаарай. Та хэдий чинээ амьдралд өөрийгөө чухал биш гэж үзнэ төдий чинээ амьдралынхаа золиос болох аюултай. Шуудхан хэлэхэд танитай, танигүй өдөр өдрөөр үргэлжлээд явах хорвоо.


Өөрөө өөрийгөө битгий мартаарай. Оройтоогүй байгаа дээрээ ... 20хон минут шүү дээ 20 цаг, 20 өдөр, 20 сар, 20 жил биш.



Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page