Бусдыг гомдоочих бий гэсэн сэтгэл миний буруу
Буруу, зөв ойлголт өгчих бий гэх сэтгэлийн түгшүүр миний буруу
Бусад нь болж байвал би яах вэ гэх бодол бас л миний буруу
Сэтгэлээ зөв илэрхийлж чадахгүй хаалт хийх миний буруу
Сэтгэлийг минь ойлгоод хүлээн авчих байх гэх горьдлого миний буруу
Сэтгэлдээ шархтай үлдсэн ч БИ ЗҮГЭЭР ЭЭ! гэж худал хэлэх бас л миний буруу
Хүн бүрийг өөр шигээ хүлээн авах миний буруу
Хүйтэн сэтгэлээс халуун харилцаа хүлээх миний буруу
Хөндийрсөн сэтгэлийг ойртуулах гэж хичээх бас л миний буруу
Гэгээтэй бүхэнд эргэлзэх миний буруу
Гэнэн тэнэгхэн сэтгэлээр хандах миний буруу
Гэмтэй юм шиг бусдын өмнө буруутан байх бас л миний буруу
Худал, үнэнийг ялгаж чадахгүй байгаа нь миний буруу
Хуурамч бүхнийг өөртөө зөвтгөх сэтгэл миний буруу
Худлаа ч хамаагүй зовлонгийн өмнө инээх бас л миний буруу
Зүрх сэтгэлээ үгүйсэж байдаг миний буруу
Зөрөөд өнгөрөх хүн бүрийн зөв мэт бодох миний буруу
Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо хэмээн итгэн амьдрах бас л миний буруу
Мэдрэмжээ үгүйсгэж байдаг нь миний буруу
Мэдэрсэн ч анзаарахгүй амьдраад байгаа нь миний буруу
Мэдэхгүй бүхнээс өөрийгөө хайж байдаг нь бас л миний буруу
Туслалцаа хэрэгтэй үед өөрөө болгох гэж зүтгэх миний буруу
Тулсан газраа үргэлж ганцаараа үлдэх миний буруу
Туслаач гэж хэлж чадахгүй байгаа нь бас л миний буруу
Буруу бүхэн надад байна уу? Буруу бүхэн бусдад байна уу? Буруу бүхэн бодолд байна уу? Буруу бүхэн намайг бий болгосон ертөнцөд байна уу? эсвэл зүгээр миний тархи, бие махбод буруу бодисын солилцоонд ажиллаад байна уу?

Comments