top of page

"Өөрийгөө хайрлах урлаг" - онлайн сургалтын хэсэгээс

Writer: OjinkaOjinka

ФБ дээр хаалттай группийн хүрээнд Өөрийгөө хайрлах урлаг онлайн сургалт явагдаж байгаа билээ. Энэхүү сургалтын оролцогч маань сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээ өөрийнхөө үгээр тэмдэглэлийг бичсэн байгааг та бүхэндээ дамжуулж байна.


''Гэгээн өглөөний мэнд ангийнхаан, Юун түрүүнд жаахан оройтож пост оруулж байгаадаа хүлцэл өчье. Ийм богино ч гэсэн нийтлэл бичиж оруулах чинь өөрийн дэвтэр дээр тэмдэглэл хийхтэй адилгүй, найруулж бичиж бас хүн бүр уншихад ойлгомжтой байхаар аятайхан болгохын тулд бас авъяас шаарддаг юм байна шүү. Багшийнхаа, админийхаа хөөрхөн хөөрхөн бичвэрүүдийг уншаад л баясаад байхаас над шиг дөнгөж бичиж сурж эхэлж байгаа хүнд бол челлэнж байлаа. За би ч яахав, гол яриаруугаа орцгооё. Тэгэхээр нөгөө пирамидын маань хамгийн сүүлийн, хамгийн орой дээрх тэр зүйл юу байх талаар та хэд бодож үзсэн үү? . . . Тэр бол ЗҮРХ юм. Хүн эцсийн эцэстээ зүрх сэтгэлээ сайн сонсож, зүрх сэтгэлээн дагаж хийсэн бүхэн хүнийг аз жаргалтай болгодог хэмээжээ. Таны дотроос танд юу гэж хэлж байна, танд юу гэж зөвлөж байна, яавал танд тухтай сайхан байхыг, таныг юу аз жаргалтай болгодогийг зөвхөн та өөрөө л мэднэ шүү дээ. Үүнд дараах 4 чухал зүйлс нөлөөлдөг байна. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ >>> Хүн хэзээ ч байнгын 100% өөртөө итгэлтэй байгаад байдаггүй. Хичнээн өөртөө итгэлтэй, мундаг, супер хүн байлаа ч хүний сэтгэл гэдэг эрхтэн догдолж, гуниглаж, айж, баярлаж, өгсөж уруудаж, дээшилж доошилж байнгын хөдөлгөөнд байдаг. Хүн бүрт л заримдаа өөртөө итгэлгүй байх үе тохиолддог билээ. Тиймээс бид энэ өөртөө итгэлтэй байдал бол ХУВИСАМТГАЙ чанартай, ТҮР ЗУУРЫНХ байдаг юм гэдгийг хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй аж. Хүн өөрийгөө анзаарах тусам өөртөө илүү итгэлтэй болдог гэнэ. Яг одоо дээрээ төвлөрөөд надаа ямар байна? надад таалагдаж байна уу? надаа тухтай байна уу? гээд л өөрөөсөө асууж, өөрийгөө анзаарч, өөртэйгөө илүү дотно найзлавал бид илүү өөртөө итгэлтэй байхнээ. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ >>>Орчин үед сэтгэл зүйн эрүүл мэнд чухал, үүний тулд хүн чадахаараа эерэг байж, бүхнийг эерэгээр олж хар гээд л бид хаа сайгүй ярьж байхыг, бичсэн байхыг зөндөө харсан сонссон, энэ нь бараг тренд болчихсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ худлаа биш. Бүхнийг эерэгээр харж, хийж, үйлдэх тийм ч амар биш ч гэсэн бид хамгийн наад зах нь өөрийн амнаасаа гарж байгаа ҮГ дээр л жаахан анзаараад ажиллаад үзье. ҮГ гэдэг хүнийг алж ч чаддаг, амьдруулж ч чаддаг маш хүчтэй зэвсэг гэдгийг бид мэддэг. ҮГ, ҮЙЛДЭЛ 》》》ЭЕРЭГ байх. Тэгвэл яаж өөрийгөө эерэгээр хүлээн зөвшөөрөх вэ? Доорх 2 зүйлийг л ойлгоод хүлээн авчихад маш хялбар болохнээ. - Би ЦОРЫН ГАНЦ гэдгээ хүлээн зөвшөөрөх. Энэ хорвоод таньтай адилхан нэг ч хүн байхгүй, та бурханы бүтээсэн цорын ганц бүтээл гэдгээ л бод.(ихэр байсан ч хэзээ ч ав адилхан байж чадахгүй). Та энэ байгаагаараа л энэ хорвоогийн содон бөгөөд сайхан бүтээл.Үүндээ таларх, хүлээн ав. - Би/Миний бүх юм ХЯЗГААРТАЙ гэдгээ хүлээн зөвшөөрөх. Та бүхнийг чаддаг супер байх албагүй, бүхнийг хийх хүч, энерги нэг хүнд байх ч боломжгүй. Хүн бүр тусдаа даалгавартай хорвоо руу илгээгддэг, цаанаасаа заяагдсан чаддаг чаддаг юмаа л хийдэг байхад болно. Тиймээс нөгөө л хувьсамтгай чанараа хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Гэхдээ хүн л болсон хойно өөрийгөө үгүйсгэх доорх 3 шалтгааныг яаж ийж байгаад л заавал олоод байдаг юм байна. Өөрөө өөрийгөө л зовоогоод байдаг шүү хүн гэдэг. Тэгэхээр энэ хэдтэй л байлдаад л аль болох эерэгрүү түлхэж оруулаад өөрийгөө хайрлах хэрэгтэй - Өөрийгөө гутаан доромжлох >>>Хүн өөрийгөө голох, гоочлох тусам өөрийгөө дотроос нь идэж эхэлдэг. - Бусдад төлөвлөгөөтэйгөөр хор хөнөөл үзүүлэх >>> Хүнд сөрөг хандаж, муухай үг хэлж, муулсанаар танд өөрт чинь ч гэсэн нөлөөлж эхэлдэг. Та эргэн тойрныхөө 5 хүн тутамын дундаж гэдгээ тунгаан бод. - Өөрийгөө дарамтанд оруулах >>> Би заавал ийм байх ёстой, тэгэх ёстой гээд л өөртөө аягүй их шаардалага тавьж зовоогоод, түүндээ таарч амьдрах гээд стрессд оруулаад байдаг. ХҮНДЛЭХ >>> Өөрийгөө хүндлэх нь тухайн хүний сэтгэлийн боловсрол, ур чадвараас хамаардаг байна. * Нас * Амьдралын туршлага * Дотоод хүний онцлог * Өөрийн сүнслэг байдлаа хүлээн зөвшөөрөх Орчин үед бясалгал, иог зэргээр хичээллэдэг хүмүүсийг илүү өөрийгөө хүндэлдэг хүмүүс гэж үздэг болсон гэнэ. Тэгэхээр өөртөө тохирсон аргаа сонгож сэтгэлийн боловсролоо аль болох хөгжүүлж өөрийгөө хайрлаж хүндэтгэж сурах нь. /Иог хиймээр санагдвал холбогд FB: Delgermaa Demaa/ ӨӨРИЙГӨӨ БОДОХ, АМИН ХУВИА ХИЧЭЭХ >>> Энэ үгсийг сонсохоор бидний толгойд хамгийн түрүүнд нэг тийм муухай, сөрөг мэдрэмж орж ирж байгаа биз? Нийгмийн тогтоосон үзэл баримтлал л гэх юмуу даа. Амин хувиа хичээгээд л өөр хэнийг ч авч хэлэлцэхгүй зөвхөн өөрийгөө бодоол хувхай сэтгэлээр ханд гэсэн үг огтоос биш. Энийг нөгөө л хөөрхөн ЭЕРЭГээрүүгээ чирээл ойлгож хүлээн авах нь чухал аж. Яг үнэндээ энэ нь зүгээр л илүү өөртэйгөө найзлаж, нөхөрлөх тэр холбоосыг өөртэйгөө үүсгэхийг хэлээд байгаа юм байна. Тэмдэглэл маань ойлгомжтой, уншихад хялбар байсан гэж найдаж байна. Бичих чадвараа сайжруулах гээд хичээж байгаа сурагчдаа боломж олгосон багшдаа талархая. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй."


Тэмдэглэл бичсэн: Delgermaa Demaa


Өөрийгөө хайрлах урлаг - онлайн сургалтад хамаарагдах хүсэлтэй бол та info@ojinka.com цахим хаяг руу бичиж эсвэл 7210 6239 утас руу хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Баярлалаа.


Comments


Post: Blog2_Post

©2022 by Ojinka

bottom of page