2022 оноос хойш миний оюун санаа, бие сэтгэл, махбод бүгд шинээр төрөөд дахин дахин соёолж, нахиалж, цэцэглэж байна. Өөрийнхөө шинэ өөрчлөлтөд их тухтай байгаа. Өөрчлөлтөөс өмнөх хуучин бодлууд маань намайг хавханд, хашаанд, харанхуйд байлгаад байж. Эго + тухтай орчин + танил хүмүүс + мэддэг ажил гээд юу ч хийсэн, хаана ч байсан хөл алдахгүй баталгаатай байдал маань өсөлт, өөрчлөлт өгөхөө больж, харин "Чи болж гүйцсэн. Энэ хүртэлх амьдралынхаа ухаанаар үлдсэн амьдралаа зохицуул" гэж оюун бодол надад итгүүлэв. Гэвч сэтгэл "Дахиад шинээр амьдаръя, мэдэхгүй зүйлээ мэдэж авъя, сэтгэлгээний хувьд хөгжин дэвшье, бие бялдрын хувьд өөрчлөлт хийе" гэж дотроос үргэлж хийлсээр байв. Сэтгэлийн үүдийг балбаж өгч байлаа. Би ч сонссон ч сонгоогүй юм шиг, мэдэрсэн ч мэдээгүй юм шиг, өөрөө өөрийгөө огт танихгүй хүн адил үл ошоов. Цаг явах тусам сэтгэл надаас чангаас чанга асууж байна. Хаашаа явах вэ? Алийг нь сонсох вэ? Өөрчлөлт бүхэн өвдөлт, шаналал, айдас байдаг болохоор үнэндээ шинэ зүйл рүү тэмүүлмээргүй байлаа. Сүүлдээ сэтгэл зүрхэндээ бууж өглөө. Түүний үгийг сонсоод шинээр эхлэх аяндаа орлоо. Одоогийн үр дүн ГАЙХАМШИГ. Амьдрал надад гоё юм өгөх гээд дотроос зовоогоод байсныг одоо л анзаарлаа. Хэрвээ таны сэтгэлийн үүдийг дотроос нь тогшиж байвал өөрөө өөрийгөө нэг сайхан мэдрээд, сонсоод, ажаад үзээрэй. Амьдрал гэдэг нь хуучин, шинийн гинжин хэлхээ юм байна. Үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг цорын ганц бодит зүйл юм байна.
top of page
bottom of page
Comments