Сүүлийн жилүүдэд сэтгэл судлаач нар яагаад Өөрөө өөрийгөө хайрлах сэдэв дээр голчлон анхаараад байгаа юм бэ гэвэл хүмүүс хоорондын харилцааны талаар гэхээс илүүтэйгээр хувь хүний амар амгалан хамгаас чухал сэтгэлийн эрүүл мэнд юм байна гэдэг дээр санал нэгджээ.
Хүний зан төлөв ихэвчлэн хорсол, атаархлын дунд хэлбэлзэж байдаг. Үүнийг бид хортой шартай байх гэж ч ярьдаг. Энэ бол бидний буруу биш. Ухаан орсон цагаасаа л бид хэн нэгэнтэй харьцуулагдаж өссөн болохоор л тэр.
Хүн өөрийнхөө хэт дургүй зан (хорсол) эсвэл хүсэл мөрөөдөж байдаг (атаархал) зүйлээ хэн нэгэн дээр олж харахаараа цаад хүндээ дургүй нь хүрээд байдаг талтай. Цаад хүн нь ямар асуудлаас болоод өөрт нь дургүйцээд байгааг ойлгохгүй. Ингээд л үл ойлголцох харилцааны зөрчил айсуй.
Харин өөрөө өөртөө хайртай хүмүүс бусдын биш өөрийн амьдралдаа эзэн болж чаддаг. Сэтгэл амар амгалан болохоор хүмүүс хоорондын харилцаа ч мөн амар тайван.

Comments