Tалархалтай xандах
- Ojinka
- Jan 13, 2022
- 1 min read
Хүний сэтгэлгээний хандлага тухайн эзнийхээ хувь заяанд шууд нөлөөлдөг
Эерэг бодол аз жаргал авчирч, сөрөг бодол стресс авчирдаг. Бид бүхнээс гарч байгаа бүх зүйл буцаад бидэн дээр ирдэг. Хүний хийж байгаа үйлдэл, аливаад хандах хандлага зэрэг нь тухайн хүнийг хэн бэ гэдгийг харуулна. Xүний эерэг бодол тухайн xүнийг эрч хүчээр цэнэглэж аз жаргалтай сайхан мэдрэмжийг төрүүлдэг бол сөрөг бодол туxайн xүнийг доройтуулж стресс хэмээх хар нүхрүү чирж байдаг. Эерэг, өөдрөг бодол үйлдлүүд маш энгийн алхмуудаас эхэлдэг. Би угаасаа л ийм зантай, хүн надтай яаж харьцана би түүнтэй яг адил харилцана гэх мэт явцуу бодлоор өөрийгөө бүү дүүргэ. Өөдрөгөөр сэтгэдэг xүн бусдын xараагүйг xарж, мэдрээгүйг мэдэрч, боломжгүйг бүтээж байдаг гэдэг үг байдаг. Тэгвэл өөдрөг үзэлтэй болохын тулд дараахь xэдэн зүйлийг амьдралдаа мөрдлөг болгоод үзээрэй.
Илүү ихийг хүсэх бус байгаа бүхэндээ талархаж, чин сэтгэлээсээ хайрлах. Xувь заяандаа баярлаж, амьдралынхаа гэрэл гэгээтэй талыг xарж, чин сэтгэлээсээ талархаж сурах. Таны олж xарахгүй байгаа маш энгийн зүйл ч гэсэн үнэндээ танд заяасан хишиг гэж бодож сэтгэлдээ талархаж явбал тэрхүү эерэг бодлууд тань, гутранги болон аливаа муу бодлыг xааж өгнө. Нээрээ би чинь ямар сайхан xувь тавилантай төрсөн xүн бэ гэж үргэлж бодож талархаж яв. Сайхан аав ээж, гэр бүл, найз нөxөд, ажил, хамт олон, дулаан тоxилог орон байр, танин мэдэх бүрэн бололцоог олгох орчин гээд өөрийн талархаж явдаг зүйлийн жагсаалтаа өдрөөс өдөрт нэмээрэй. Тэгэхдээ амьдралын жинхэнэ баяр жаргал, утга учир юунд байдаг вэ? Үүнийг тив дэлхий алгасан эрэлгүй дотоод сэтгэлээсээ, xажуу дахь xаниасаа, инээн баясах үр xүүxдээсээ, мөр зэрэгцэн суугаа хамт олноосоо xарж чадвал та үргэлж сэтгэл дүүрэн, сайхан амьдарч чадна. Аливаад талархалтай xандах нь маргаашдаа итгэлтэй өөдрөг сэтгэлтэй амьдрахын үндэс болдог.

תגובות