Сарны хэмнэлийн дагуу шинийн сар* нь аливааг шинээр эхэлж, бүтээж байх эрчимтэй, идэвхтэй сар билээ. Энэ үед таны бодолд ирэх бүтээлч санаа таны ирээдүйн чиглэл болно. Таны өмнө маш олон боломжууд байдаг та зөвхөн өөрт хэрэгтэй гэснээ зүрх сэтгэлээ сонсож сонгоорой. Шинийн сарын хэмнэл нь нэгийг дуусгаж, нөгөөг шинээр эхлүүлэхэд тус болно. Аливаа шинэ зүйл эхлэхэд бидэнд сэтгэл хөөрөл, тэвчээргүй байдал, хэт их догдлол, тайван бус байдлууд хамгийн түрүүнд илэрдэг. Тийм учраас шинэ сарын үед бид маш их эрч хүч, идэвх мэдэрдэг. Энэхүү хүчийг сарны хэмнэлийн хүчтэй холбон бид шинэ зүйл эхлэх эрч хүчийг байгалиас авах боломжтой. 2022 оны эхний шинэ сар** матрын ордод тохиож байна. Энэ ордны онцлог бол бидний карьер, ажил эрхлэлт, бизнес төлөвлөгөөтэй холбоотой бүхий л дэмжлэгийг өгнө. Тиймээс та өөрийн ажил мэргэжилтэй холбоотой бүхий л өөрчлөлтийг энэ матрын ордод тохион шинэ сарын үеэр (1-р сарын 2-17ны хооронд) сайн төлөвлөж өөртөө хэрэгтэйгээр шийдвэрээ гаргаарай. New Moon буюу шинэ сар матрын ордод тохиох үед дараах зүйлс биелээ олоход танд тусална. Үүнд: - том зорилго биелүүлэх - хэдийн зорилгодоо тууштай байх - албан тушаал дэвших - хийж байгаа ажлынхаа салбарт тэргүүлэх - дээд албан тушаалтнаасаа онцгой ажлын үүрэг даалгавар авах - илүү болон хэрэггүй бүхий л зүйлээс холдох гэх мэт амьдралд нас биед хүрсэн сэтгэл зүйгээр өөртэйгөө болон бусадтай хандах талаар танд энэхүү матрын ордод тохиох шинэ сарын хэмнэл зөвлөж байна. Мөн энэ үед та өөрийн хил хязгаараа тогтоож, өөрийгөө зөв үнэлж, авьяас, чадвараа ашиглаж, илүү том ажилд өөрийгөө бэлдэх боломжтой. Эрүүл мэнд: - биеийн тулгуур эрхтэн, үе мөч болон арьстай холбоотой эмчилгээ, мэс заслаас хол байх. Энэ үед хийх зан үйл: - толинд өөрийн нүдээ сайн хараад яг жинхэнээсээ юу хүсэж байгаагаа өөрөөсөө асууна. Өөрийнхөө харцыг толинд удаан ширтэх тусам та дотоод хүнтэйгээ удаанаар тайван ярилцах агшин бүрдэнэ. Хүний нүдний харц бол сэтгэлийн толь. Байгалийн хүчин доор өөрөө өөрийгөө шинээр нээх боломжийг танд сарны хэмнэл өгнө. * Шинийн сар: 1-р сарын 2-5ны хооронд ** Шинэ сар: 1-p сарын 2-17ы хооронд

コメント